Оны эхний улиралд алтны үнэ 8 орчим хувиар өсөөд байна.
Алтны үнэ унц нь 2250 ам.доллар давж, шинэ дээд түвшинд хүрээд байна. Өнгөрсөн өдрүүдэд алтны үнэ хэд хэдэн удаа шинэ дээд түвшинд хүрээд байсан юм.
![](https://adm.mn/wp-content/uploads/2024/04/image.png)
Төв банкнууд бодлогын хүүгээ бууруулах хүлээлт нэмэгдэж, Ойрх Дорнод болон Украины дайн үргэлжилсээр байгаа нь алтны үнэ өсөхөд нөлөөлж болж байна. Энэ улиралд л гэхэд алтны үнэ найм орчим хувиар өссөнөөр өсөлтөөрөө ихэнх түүхий эдүүдийг ардаа орхиод байгаа юм.
Тэргүүлэх томоохон банкнууд алтны үнэд эерэг хүлээлттэй байна. Тухайлбал: түүхий эдүүд дундаас “алт” хамгийн эрэлттэй байх болно гэж “JPMorgan Chase” өнгөрсөн сард мэдэгдэж байв. Энэ онд алтны үнэ унц нь 2500 ам.доллар давж магадгүй гэж тус банк тооцоолжээ.