ADMC койны онцлог нь нэгдсэн бодлого, койн эзэмшигчдийг эрсдлээс хамгаалах, зарцуулалтын төлөвлөгөө, ил тод байдлыг дээд хэмжээнд ханган ажиллахад чиглэсэн санхүүгийн загварт оршино.

Койны зарцуулалт бодит төсөл, хөтөлбөрүүдэд чиглэнэ. “Алтан Дорнод Монгол” ХХК нь төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийхдээ хөрөнгө оруулалтын багц үүсгэх байдлаар ажиллана. Мөн уул уурхай болон, Үл хөдлөх хөрөнгийн салбарын хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийн эрсдэлийг тараан байршуулна.

Крипто валют, крипто хөрөнгө, койн нь өндөр эрсдэл дагуулдаг болохыг харгалзан ADM койн эзэмшигчдын эрсдэлийг боломжит хамгийн доод төвшинд барих, “Алтан Дорнод Монгол” ХХК болон койн эзэмшигчдийн хооронд итгэлцлийг нэмэгдүүлэх зорилгоор койн эзэмшигчийг эрсдэлээс хамгаалах боломжоор хангаж ажиллана.

Блокчэйн хөгжүүлэлт, крипто биржийн үйл ажиллагааны ашгаас койн эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилна.

“Алтан Дорнод Монгол” ХХК нь ADM койн эзэмшигчтэй түншлэлийн зохистой харилцаатай байхыг ямагт эрмэлзэх ба ил тод байдлыг нэмэгдүүлж ажиллана.

Баталгаа: ADMC койн нь хоёрдогч зах зээлд арилжаалагдсанаас хойш гурван сарын дотор койн эзэмшигч хүсэлт гаргавал “Алтан Дорнод Монгол” ХХК анхны үнээр худалдан авна.

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ

Танд бидний хэрэгжүүлж буй ADM Coin-той холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай бол 'Холбоо барих' хэсэгт хандана уу.

ADM койны урьдчилсан захиалга 2021 оны 11 сарын 5 өдөр эхэлсэн. ADMC койн худалдан авагч иргэний үнэмлэх болон гадаад пасспортыг ашиглан цахимаар албажуулах ба худалдан авах дээд лимит нь 30,000,000 койн байна. Хэрвээ та 30,000,000 илүү койн авахыг хүсвэл бидний стратегийн хѳрѳнгѳ оруулагчид санал болгож байгаа багцуудыг сонирхож болно.

ADMC нь хоёрдогч зах зээлд арилжаалагдаад 3 сарын дотор зах зээлд нийлүүлсэн анхны ханшнаас доош орсон тохиолдолд “Алтан Дорнод Монгол ХХК” хэрэглэгчийг хохиролгүй болгож анхны ханшаар хэрэглэгчээс буцаан худалдан авна.

“Алтан Дорнод Монгол ХХК” нь ADM койноос босгосон санхүүжилтийг 5 салбарт хөрөнгө оруулах байдлаар төлөвлөсөн болно (дэлгэрэнгүй мэдээллийг whitepaper-ээс авах боломжтой). Үүнд: Уул уурхай, Үл хөдлөх хөрөнгө, Блокчэйн технологийн хөгжүүлэлт, Хѳдѳѳ аж ахуй болон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулах байдлаар зарцуулагдах юм.

Койн эзэмшигч блокчейн технологи хѳгжүүлэлт, тѳслийн үйл ажиллагаанаас шалтгаалсан ханшийн ѳсѳлт, дижитал арилжааны платформын үйл ажиллагааны орлого, хувьцаанд хѳрвүүлэх байдлаар хувьцааны ногдол ашиг хүртэх гэх мэт ѳгѳѳж хүртэх олон боломжтой.

Санхүүжилтийг “Алтан Дорнод Монгол ХХК” хариуцан удирдана.

Төлөвлөгөө

Цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө

ADMC төслийн хүрээнд хийгдсэн ажлууд

Өнгөрсөн хугацаанд төслийн хамт олны зүгээс төслийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, төслийн үнэ цэнийг нэмэгдүүлэх гэсэн хоёр үндсэн чиглэлээр ажилласан. 

Судалгаа, гадаад хамтын ажиллагаа

Бидний крипто хөрөнгийн зах зээлд цаашид амжилттай ажиллах үүднээ хийж байгаа үндсэн ажлуудын хамгийн гол нь тухайн зах зээлийн талаар судалгаа шинжилгээ хийх, гадаад зах зээлд болж буй арга хэмжээнүүдийг судлах оролцох явдал гэж үзэж байгаа.

“Алтан Дорнод Монгол” ХХК, төслийн хамт олны зүгээс цаашид хамгийн нэн тэргүүнд ICO-гоор худалдан авсан, цаашид хадгалах хэлбэрээр бидэнтэй хамтран ажиллаж байгаа койн эзэмшигчдийн хөрөнгийн үнэ цэнийг унагахгүй байх, тэдэнд бодит өгөөжийг хүртээх асуудлыг үндсэн зорилгоо болгон ажиллаж байна. Үүнээс гадна бүх ходлерүүдэд өгөөж хүртээх, койны үнэ цэнийг нэмэгдүүлэх нь дараагийн гол зорилго байх болно.

ADMC Crypto Exchange – Octagon ADMC

Бидний зүгээс хэрэгжүүлж байгаа хамгийн томоохон төсөл нь ByDEP биржийг бүрэн шинэчлэн, Монголын томоохон крипто бирж болгох зорилго бүхий Крипто биржийн төсөл юм. Энэхүү биржийг хөгжүүлсэнээр дотоод гадаадын олон крипто хөрөнгийг арилжаалах, биржийн үйл ажиллагааг олон үйлдэл, функцтэй болгосноор төслийн үйл ажиллагаа, койны үнэ цэнэд томоохон эерэг нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлттэй байна. Мөн бүс нутгийн хэмжээний тоглогч болох нь бидний дараагийн зорилго юм.

ADMC Hodl program

2021 оны 12 сарын 20-ноос эхлэн төслийн зүгээс өндөр өгөөжтэй ADMC хадгалах үйл ажиллагааг эхлүүлж урамшуулал зарласан. Энэ үйл ажиллагааны хүрээнд анх ICO-гээр худалдан авсан болон хоёрдогч арилжаагаар худалдан авсан олон харилцагч ходл үйлчилгээнд хамрагдсан. Бидний үндсэн зорилгын хүрээнд энэхүү үйлчилгээг үргэлжлүүлэх, ходлерүүдэд бодит өгөөжийг хүртээх явдал хамгийн чухал байх болно.

ADMC Financial Investment

Харилцагчдын хөрөнгө, үнэ цэнийг нэмэгдүүлэх нэг гол хэрэгслээр бид санхүүгийн хөрөнгө оруулалт, түүн дотроо уул уурхайн салбарын компаниудын санхүүгийн хэрэгслүүдийг сонгон хөрөнгө оруулсан талаар өмнөх тайланд дурдсан. Энэхүү бодит өгөөжийг бий болгох хөрөнгө оруулалтын өгөөжийг ходл хийсэн койн эзэмшигчдийн бодит өгөөжийн эх сурвалж болгохоор ажиллаж байна.

ADMC NFT

Дараагийн онцолж буй хөрөнгө оруулалт нь технологийн дэвшил, бодит чанартай уран бүтээлд суурилсан NFT төсөл юм. Энэ төслийн зорилго нь Монгол үндэсний өв соёл, бодит түүхийн үнэ цэнэд суурилсан чадварлаг уран бүтээлчдийн сайн зохиол, бүтээлийг дэлхийн зах зээлд гаргах явдал юм. Ингэснээр үндэсний өв соёлыг дэлхийн хэмжээний үнэт зүйл болгосноор төслийн үнэ цэнэ нэмэгдэх, цаашид урт хугацаанд тогтвортой өсөлтийг бий болгох боломжтой юм.

ADMC Lease

Алтан Дорнод Монгол” ХХК нь өөрийн мэдэлд олон үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмшдэг. Өөрийн үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын хүрээнд ADMC-ээр төлбөр хийх боломжийг улам нэмэгдүүлэх, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйл ажиллагаанд ADMC-г ашиглах боломжийг бий болгох ажил хийгдэж удахгүй эхлүүлэхээр төлөвлөж байна.

Бид эх орныхоо байгалд эзний сэтгэлээр хандахын зэрэгцээ боловсон хүчнээ 100 хувь эх орноосоо бүрдүүлж, ажлын байраар хангасан үндэсний тэргүүлэгч групп компани.

       

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2022 Алтан дорнод монгол групп. Хөгжүүлсэн Powered LLC