Уурхайн хаалт буюу нөхөн сэргээлт хэрхэн хийгддэг вэ?

Уул уурхайн олборлолтын улмаас эвдэгдсэн 4362 га талбайд нөхөн сэргээлт  хийлгэжээ

Манай улсад 30.7 мянган га талбай эвдрэлд орсон байдаг ба үүний 94% нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэгдсэн бол 8 мянган га нь нөхөн сэргээгдэхгүй орхигдсон ажээ. 

Хэн нөхөн сэргээх юм бэ?

Уул уурхай бол зөвхөн эрдэс баялгийг газар доороос малтаж гаргах биш билээ. Үүнээс гадна, уурхайн үйл ажиллагаа зогссоны дараа тухайн газар нутгийг олборлолт эхлэхээс өмнөх дүр төрхөд эргүүлэн аваачиж, нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэх нь уурхайн үүрэг болоод удаж буй. Гэвч хувь хүмүүс хууль бусаар, гар аргаар олборлолт хийсэн газрыг нөхөн сэргээх эзэнгүй болсноор БОАЖЯ томоохон уурхайн компаниудтай хамтран орхигдсон газруудыг нөхөн сэргээж буй ажээ. 

Яаж нөхөн сэргээдэг вэ?

Үүний нэг жишээ нь, Оюу Толгой Сэлэнгэ аймгийн Ялбаг гол орчимд гар аргаар алт олборлогчид сүйтгэсэн 398.7 га газрыг нийгмийн хариуцлагын хүрээнд нөхөн сэргээсэн нь юм. Тэд одоогоор техникийн нөхөн сэргээлтийг хийгээд буй ба үүний дараа биологийн нөхөн сэргээлт мөн хийгдэх шаардлагатай. Техникийн нөхөн сэргээлт нь эвдэрсэн газарт дүүргэлт хийх, тэгшлэх, шимт хөрсөөр хучихыг хэлэх бол биологийн нөхөн сэргээлт нь энгийнээр тухайн газрын экологийн онцлогт тааруулсан ургамал, мод тарихыг хэлдэг байна. 

Ялбаг гол орчмыг хэрхэн нөхөн сэргээж буй ЭНД дарж үзээрэй.