South32: Төслийг худалдаалж буй үнэ нь төслийн жилийн дундаж цэвэр мөнгөн урсгалаас 7.2 дахин их
Австралийн “South32” компани металлургийн нүүрсний төслөө 1.65 тэрбум ам.доллароор “Golden Energy and Resources” болон “M Resources” компаниудын эзэмшлийн компанид худалдахаар болсноо мэдэгдлээ.
Ингэснээр тус компани хөнгөн цагаан, суурь металл болон манганы төслүүддээ илүү анхаарал хандуулах боломжтой болох юм байна.
“South32” компани мэдэгдэлдээ төслийг худалдаалж буй үнэ нь тус төслийн жилийн дундаж цэвэр мөнгөн урсгалаас 7.2 дахин их болохыг дурджээ. Хэлцэл ирэх оны эхний хагас гэхэд эцэслэгдэхээр байна.
Харин аж үйлдвэрийн түүхий эдийн эрэлт дэлхий дахинд буурч байгаатай зэрэгцэн “South32”-ийн хувьцааны ханш нэгдүгээр сарын дунд үед оны дээд түвшинд хүрснээс хойш 20 гаруй хувиар унаад байгаа юм.