Захирлын мэндчилгээ

Одоогоос 30 гаруй жилийн өмнө буюу 1990 онд зах зээлийн эдийн засаг, ардчилсан тогтолцоонд шилжсэн он жилүүдэд манай олон бизнесменүүд ганзагын наймаанаас эхэлж байсан тэр он жилүүдэд бид бизнесийн гараагаа эхэлж байсан. 2006-2009 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж үйлдэрлэлийн хүчин чадал, үр ашгийг огцом нэмэгдүүлж дотоодын зах зээлийг дангаараа хангах хэмжээнд хүргэсэн. Манай улсын хамгийн том төмрийн хүдрийн Төмөртэйн ордыг олон нийтэд ойлгуулж гурван шатны шүүхээр ялж Хятадын компаниас авч 100 хувь төрийн үйлдвэрийн харьяа болгож чадсан. Мөн 2013 онд Монголын Алт Үйлдвэрлэгчдийн холбоог байгуулж дотоодын компануудыг нэгтгэж төр засагтай ойлголцож эрх зүйн таатай орчинг бүрдүүлж жилдээ 3 тн тушаагддаг байсан алтны хэмжээг 20 тн хүргэж чадсан нь та бүхэн хамтдаа хичээж зүтгэсний үр дүн билээ. 

Энэ цаг хугацаанд хамтран ажиллаж олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж хамтдаа урагшилсан хамт олон болон хамтрагч нартаа талархал илэрхийлж амжилт хүсье.

Бидний хэрэгжүүлсэн томоохон төслүүд:

  • 2006, 2009, 2013 онд гурван Корпорейт зочид буудлуудыг болон сүүлийн үеийн тоноглолтой концертын их танхим байгуулсан.
  • 2011 онд Монголын хамгийн том алтны хайгуул, олборлолтын үйл ажиллагааг эрхэлж байсан “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн  өмнөх эздийн орхигдуулсан их хэмжээний газрын байгалийн нөхөн сэргээлтийг хийж, Монгол Улсад төлөх ёстой болон өр төлбөрүүдийг бүрэн барагдуулсан.
  • 2015-2019 онд Шамбалла цэцэрлэгт хотхоныг байгуулав
  • 2020 онд Альфа театрыг байгуулж, алдарт соён гэгээрүүлэгч Гётегийн Фауст жүжгийг тайзнаа тавилаа. Шударга бус зүйл юунд хүргэдэг, хүний амьдралын үнэ цэнэ, мөн чанарыг харуулсан энэ жүжиг олон хүнд ухаарал хайрлаж, монголчуудын талархлыг хүлээсэн.

Бид эх орныхоо байгалд эзний сэтгэлээр хандахын зэрэгцээ боловсон хүчнээ 100 хувь эх орноосоо бүрдүүлж, ажлын байраар хангасан үндэсний тэргүүлэгч групп компани.

       

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2022 Алтан дорнод монгол групп. Хөгжүүлсэн Powered LLC