Т.ГАНБОЛД: НИЙГЭМ МУНХАГ МЭДЭМХИЙ БАЙГАА ЦАГТ ТӨР ЗАСАГ Ч АДИЛХАН Л БАЙНА
Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболдтой ярилцлаа. -Монголын эдийн засаг хүндэрч байгааг эдийн засагчид дуу нэгтэй хэлээд эхэллээ. Манай улс ганц уул уурхайгаар явсаар байх уу. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна? -Манай улсын эдийн засаг өнгөрсөн 30 жилийн турш л үлгэн салган явж ирсэн. Уул уурхайн үнийн өсөлтийн үед жаахан амьсгаа авдаг. Түүгээрээ сайхан найр хийчихдэг. Засгийн газрынх нь дундаж наслалт 1.3 жил. Ингээд Засгийн газар нь богино хугацааных учраас байх хугацаандаа бүх л зүйлийнхээ нөөц бололцоог тултал нь шавхчихаад ирээдүй рүүгээ зээл тавиад буучихдаг. Огцрохгүйн тулд УИХ-ын гишүүдийн тойрогт өртөг өндөртэй, үр ашиггүй шахуу хөрөнгө оруулалтууд санхүүжүүлдэг. Ингэж явж ирсэн замнал бол хэн нэгний буруу гэхээс илүү манай тогтолцооны л гажуудал гэж хэлнэ. Нөгөө л эрх барьж ирсэн АН, МАН-ын хийж хэрэгжүүлж ирсэн алдаатай бодлого, үйл ажиллагааны гор хуримтлагдсаар өнөөдөр улам хүнд тусч байгаа юм. Цаашдаа бүр илүү хүнд тусна. 30 жилийн бүх Засгийн газрын алдаа дутагдлын горыг иргэд амсаж байна. Өнөөдрийн Засгийн газар дорвитой, эрс шийдэмгий хэмнэлттэй, арвич хямгач ажиллаж чадаж байна уу гэвэл бас л үгүй. Манай эдийн засгийн 70 хувийг шууд болон шууд бусаар бүрдүүлж байгаа ганц салбар бол уул уурхай. Уул уурхайн экспортоос хамаарсан ам.долларын ханштай бид амьдардаг. Үнийг яагаад тогтвортой байлгаж болохгүй юм бэ гэхээр бид хуримтлал, нөөц үүсгэдэггүйгээс гадна төр засгийн эрх мэдлийн төлөө өрсөлдөж байгаа бүлэглэлүүд нь улс орноо тэжээж байгаа гол салбараа нийгмээр нь үзэн ядуулж, харлуулдаг. -Ам.долларын ханш хэний гарт байна вэ. Ам.доллар цаашаа хэд хүрэх бол? -Эдийн засгийн прогноз, судалгаа дүн шинжилгээгээр манайх дефолт руу […]