“Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд ADM койн гаргана

Койны зах зээлийг тойроод олон мэдээлэл хөвөрдөг ч дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж буй энэ салбараас Монголын олон залуус хөрөнгө босгож, хөл дээрээ тогтож эхэлжээ.

Тэгвэл Монголын зах зээлд дахин нэг койныг танилцууллаа.

Монголын томоохон бизнесмэн “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд ADM койн гаргах гэж байгаагаа өөрийн цахим хуудаснаа зарлав.

Түүний мэдэгдэл ямар биржээр хэзээ, хэрхэн худалдаалах, нэгж үнэ нь хэд бол гэсэн олон таамгийг койн сонирхогчдод үүсгээд байна.

Монголын томоохон бизнесмэн Т.Ганболдын алтан койн ажиллагаа мега төсөл, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд эргэлдэж, бүтээн байгуулалт өрнөнө гэсэн таамаг олны дунд байгаа юм.

Бид эх орныхоо байгалд эзний сэтгэлээр хандахын зэрэгцээ боловсон хүчнээ 100 хувь эх орноосоо бүрдүүлж, ажлын байраар хангасан үндэсний тэргүүлэгч групп компани.

       

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2022 Алтан дорнод монгол групп. Хөгжүүлсэн Powered LLC