ADMC Hodler, эзэмшигчид, арилжаанд оролцогч, хэрэглэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Бидний хамтын үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 9 сарын хугацаа өнгөрөөд байна. Өмнөх тайлангаар та бүхэнд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлууд, түүний үр дүнг, цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл хүргэсэн. Энд бидний зүгээс харилцагчдын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн байдал болон бусад хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээнүүдийг хамруулсан.
Энэ удаад бид
1. Крипто хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал, бидний дүгнэлт
2. Өнгөрсөн хугацаанд бидний хийсэн ажлууд, цаашдын төлөвлөгөө
3. Өөрийн койны үндсэн эзэмшигчид болох Ходлерүүдэд зориулан өөрийн голлох хөрөнгө оруулалт, тэдэнд өгөөж хүртээх хувилбар зэргийг агуулсан мэдээллийг та бүхэнд хүргэхээр бэлдлээ.
Энэ мэдээлэл нь
1.ADMC төслийн үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөө, крипто бирж, бодит хөрөнгө оруулалтаар дамжуулан койны үнэ цэнийг нэмэгдүүлэх талаар нийт харилцагчдад өгөх үндсэн мэдээлэл
2. Бидний үндсэн харилцагчид болох анхдагч арилжаанаас ADMC авсан ходлер, бусад ходлеруудад өгөх өгөөж койн гаргагчын хоорондох харилцаа цаашид хэрхэн үргэлжлэх талаар тусгайлсан мэдээллээс бүрдэх болно.
Крипто уналт
Бидний үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, түүнээс шалтгаалсан крипто хөрөнгийн зах зээл дэх уналтаас ихээхэн хамаарч байгаа нь тодорхой юм. Өнөөгийн байдлаар крипто зах зээлд уналт үргэлжилж, төслүүдийн зүгээс хэрэгжүүлж байгаа ямар ч алхамууд койнуудын үнэ цэнийг нэмэгдүүлэхгүй байгаа нь энэ зах зээлийн хувьд ихээхэн хүнд нөхцөл байдлыг бий болгож байна. Дэлхийн крипто зах зээлийн “Алт” гэж нэрлэгддэг Биткойн 2021 оны 11 сарын 10-нд бүх цаг үеийн хамгийн өндөр ханшинд хүрч байсан ба түүнээс хойш өнөөдрийг хүртгэл 65 хувийн уналтыг үзүүлээд байна. Энэхүү уналтын үеийг крипто зах зээл судлаачид “Крипто өвөл” гэж нэрлэж байгаа юм.
Зураг 1. Дэлхийн зах зээл дэх койнуудын үнийн уналт
Зураг 1. Дэлхийн зах зээл дэх койнуудын үнийн уналт |
Дээрх зурагт дэлхийн зах зээл дэх голлох койнуудын үнийг 2021 оны 11 сараас хойш хэрхэн өөрчлөгдсөнийг харууллаа. Эдгээр голлох крипто хөрөнгүүд 50-82 хувиар буурсан нь энэхүү зах зээл дээр ямар нөхцөл байдал үүсээд байгааг харуулж байна. Тиймээс өнөөдөр крипто хөрөнгийн зах зээлийн хувьд энэ нөхцөл байдлыг хэрхэн даван гарах вэ? хэр удаан үргэжлэх нь гол асуудал болж байна. Гэхдээ энэ зах зээлд хандах хандлага, зах зээлийн шинэчлэл, хөгжүүлэлтийн асуудал зогсолтгүй үргэлжилж байгаа гэдгийг дурдах хэрэгтэй.
Үүний илрэл нь хэдийгээр “крипто өвөл” гэж нэрлэгдсэн уналт үргэлжилсээр байгаа боловч крипто хөрөнгүүд бий болох, хэрэгжиж буй төслүүд шинэчлэл хийх, NFT төслүүд хэрэгжих зэрэг зах зээлийн хөгжлийн процесс явагдсаар байна. Саяхан дэлхийн томоохон компаниуд NFT төслүүдээ зарлаж байгаа нь үүний бас нэг илрэл юм.
Крипто өвөл нь зөвхөн биткойн биш бүхий л крипто валютуудад нөлөөлж байгаа ба Монголын крипто зах зээл ч мөн адил унасаар байгаа юм.
Тэгвэл Монголын криптовалютуудад энэ уналт хэрхэн нөлөөлөв.
2021 оны 11 сарын 10-ны өдрөөс одоог хүртэлх уналтын хэмжээг доорх графикаас харж болно.
Зураг 2. Монголын зах зээлд арилжаалагдаж буй койнуудын үнийн байдал
Энд бид өөрийн койныг бага унасан бид сайн байна гэж хэлэхийг зорьсонгүй. Үүнийг бид
Нэгдүгээрт: Анхнаасаа хэт өндөр, зохиомол ханшинд зориогүй. Ямар нэгэн хоосон зар сурталчилгаа, зах зээлд нөлөөлөх аргаар үнийг хэт хөөсрүүлэхгүй, бодитой ханшийг тогтоох гэж зорьж ирсэн.
Хоёрдугаарт: Бид өөрийн бүтээгдэхүүнийг хэрэглээ болгох, зах зээлд таниулах, үнэ цэнэтэй болгох чиглэлд бодит ажлуудыг хийсэн.
Гуравдугаарт: Харилцагчдын өмнө хүлээсэн эхний 3 сарын дотор буцаан худалдан авах үүргээ биелүүлсэнээс зах зээл дэх койны нийлүүлэлт хүчтэй багассан зэрэг шалтгаантай хэмээн дүгнэж байна. Сүүлийн шалтгаан нь цаашид койны үнэ цэнэ өсөхөд эерэг нөлөөлөх суурь хүчин зүйл гэж харж байна.
Тиймээс бидний зүгээс бодит ажлуудыг хийснээр койны үнэ цэнийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Мөн крипто өвөл дуусах хүртэл өөрсдийн зүгээс хамаарах бүхнийг хийж зах зээлийн сэргэлтэд бэлэн байх шаардлагатай гэсэн дүгнэлттэйгээр ажиллаж байна.
Иймээс хувьд ADMC койны санхүүжилтийг
1. Крипто бирж, койны хөгжил, NFT чиглэлийн төслүүд 2. Харилцагчдын койныг үнэ цэнэтэй болгох бодит хөрөнгө оруулалтууд хэрэгжүүлэх замаар үнэ цэнэтэй болгох ажлуудыг тасралтгүй хийж төслийн үнэ цэнийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.