Бидний тухай

Газар нь эзэндээ үлдэж ...

Баялаг нь түмэндээ хүрэг ...

“Алтан Дорнод Монгол” компани нь 1997 онд байгуулагдсан. 2011 онд есдүгээр сард үндэсний хөрөнгө оруулагчид татвар болон бусад өр төлбөр зээлийн хамт “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн хамаарал бүхий бусад компаниудтай нь худалдан авсанаар 2012 оны IV сараас албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн.

Монгол Улсад төлөх ёстой хуримтлагдсан татварын өр төлбөрийг барагдуулж, алт олборлох үйл ажиллагааг  хийхдээ байгалын тэнцвэрт байдлыг хадгалж, эко нөхөн сэргээлтийг шуурхай хийж эхэлсэн. Өмнө нь нөхөн сэргээлт хийгээгүй орхисон олон га талбайд нөхөн сэргээлт хийв.

Эх орныхоо байгалд эзний сэтгэлээр ханддаг 700 гаруй ажилтантай бөгөөд 100 хувь монголчуудаа ажлын байраар хангасан үндэсний компани юм.

Бидний амжилтууд

  • 2001 он-Энэрэнгүй үйлстэн-Монголын хөгждийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих аяны хүрээнд дэмжлэг үзүүлж хамтран ажилласаныг Монгол Улсын Засгийн газар сайшааж, өргөмжлөл гардуулав
  • “Топ 100 аж ахуйн нэгж”-ээр шалгарав
  • 2007 он-Төв аймгийн Заасар суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчны холбогдох хууль тогтоомжийг биелүүлж, хүлээсэн үүргээ биелүүлж, нийгмийн хариуцлагын үрээнд олон газрыг нөхөн сэргээснээр “Тэргүүний нөхөн сэргээлт” гэрчилгээг Улсын мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас олгов.
  • 1999-2000 оны Шилдэг хөрөнгө оруулагч-Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар
  • “Эко-Элч-2012”наадамд амжилттай оролцож, Нөхөн сэргээлт хийсэн шилдэг уул уурхайн компани гэрчилгээг олгов. Монголын байгаль орчны иргэний зөвлөл
  • Монголын уул уурхайн салбарт оновчтой хөрөнгө оруулалт хийж, байгаль орчинд ээлтэй техник технологи нэвтрүүлсэнийг үнэлж “Шилдэг аж ахуйн нэгж-2012”, “Мөнгөн Меркури цом” өргөмжлөл хүртэв. “Enterpreneur-2012”
  • Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас шалгаруулдаг ТОП-150 аж ахуйн нэгжийн 19 дүгээр байрт шалгарлаа. Байгаль орчинд ээлтэй техник  технологи ашигласан, татавар төлөлт, ажлын байр эмэгдүүлсэнхөрөнгө оруулалтыг оновчтой хийж чадсан, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажилласан, нөхөн сэргээлтийг хангалттай хийсэн эсэхийг шалгуур болгоэ шалгаруулсан.
  • Ажлын байрыг тогтмол нэмэгдүүлж,  хуулиар хүлээсэн үүргийн дагуу ажилтнуудын нийгмийн даатгалыг цаг тухай бүрт нь төлж, даатгалын санг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэснийг үнэлж нийгмийн даатгалын шимтгэл төлөгч Шилдэг байгууллагаар шалгарав.

Бид эх орныхоо байгалд эзний сэтгэлээр хандахын зэрэгцээ боловсон хүчнээ 100 хувь эх орноосоо бүрдүүлж, ажлын байраар хангасан үндэсний тэргүүлэгч групп компани.

       

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2022 Алтан дорнод монгол групп. Хөгжүүлсэн Powered LLC