ОХУ-ын газрын тос дэлхийн зах зээлийн үнээс хоёр дахин бага байна

  • “Урал” төрлийн газрын тос Приморскийн боомтод баррель нь 37.80 ам.доллароор зарагдаж байсан нь “Их 7”-ийн бүлгийн орнуудын тогтоосон үнийн дээд хязгаараас харьцангуй доогуур үнэ боллоо

Газрын тосноос олох Кремлийн орлогыг чиглэсэн хориг арга хэмжээнүүд хэрэгжиж эхэлснээр ОХУ-ын тэргүүлэх төрлийн газрын тос олон улсын зах зээлийн үнийн талд ч хүрэхээргүй үнээр борлуулагдаж байна.  

“Argus Media”-ийн мэдээллээр тус улсын газрын тосны экспортын голлох бүтээгдэхүүн “Урал” төрлийн газрын тос баасан гарагийн байдлаар Балтын тэнгис дэх Приморскийн боомтод баррель нь 37.80 ам.доллароор зарагдаж байсан нь “Их 7”-ийн бүлгийн орнуудын тогтоосон үнийн дээд хязгаараас харьцангуй доогуур байгаа юм. Харин брент төрлийн газрын тосны үнэ тухайн өдөр 78.57 ам.доллароор зарагдаж тогтвортой байжээ.

Европын зах зээлийг ийнхүү “алдсан” Кремль БНХАУ, БНЭУ зэрэг том хэмжээний цөөхөн худалдан авагчдад найдах болсон нь үнийн уналтад нөлөөлсөн гол хүчин зүйл байх боломжтой.

Украин дахь дайныг санхүүжүүлэх орлогын эх үүсвэр нэн чухал байгаа ОХУ-ын хувьд үнийн энэхүү уналтад ямар хариу арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байна. Хэрэв уналт улам доод түвшинд хүрвэл Кремль өмнө нь хэрэгжүүлж байсанчлан үйлдвэрлэлийн гарцаа танах арга хэмжээ авна гэсэн таамаг байна.

12 дугаар сарын таванд Европын Холбоо ОХУ-ын далайгаар тээвэрлэх түүхий газрын тосны импортод тавьснаар нэг ёсондоо тус улсын экспортын гол зах зээл үгүй болсон юм. Үүнтэй зэрэгцэн “Их 7”-ийн бүлгийн орнуудын ОХУ-ын газрын тосны нийлүүлэлтэд тогтоосон үнийн дээд хязгаарыг Европын Холбоо мөн дагаж мөрдөхөөр болсон юм. 

Европын зах зээлийг ийнхүү “алдсан” Кремль БНХАУ, БНЭУ зэрэг том хэмжээний цөөхөн худалдан авагчдад найдах болсон нь үнийн уналтад нөлөөлсөн гол хүчин зүйл байх боломжтой. Түүнчлэн газрын тос тээвэрлэгч хөлгүүд ОХУ-ын баруун хэсгийн боомтуудаас дээрх орнуудад хүргэлт хийхийн тулд олон мянган км илүү зам туулах ёстой болсноор тээврийн зардал огцом өссөн байна. Тиймээс Ойрх Дорнодын нийлүүлэгчидтэй өрсөлдөхийн тулд үнээ буулгахаас өөр аргагүй болж байгаа аж.