МЭДЭГДЭЛ

ADMC төслийн хамт олон ByDEP биржийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор олон улсын жишигт нийцсэн CRYPTO EXCHANGE буюу крипто хөрөнгийн арилжааны төвийг бий болгохоор ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ByDEP биржийн үйл ажиллагааг түр зогсоох шаардлага үүссэн бөгөөд энэ нь AMAZON компанийн зүгээс тавигдсан шаардлагыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тодорхой хугацаанд үргэлжлэх болоод байгааг мэдэгдэж байна.
ByDep биржийг шинэчлэх ажил 70 хувьтай явж байгаа бөгөөд энэ шинэчлэл нь ADMC койны үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой гэдгийг ойлгож хүлээн авна гэдэгт төслийн хамт олны зүгээс итгэж байна. Та бүхэнд биржийн шинэчлэлийн талаарх мэдээллийг цаг тухайд нь хүргэн ажиллах болно.